С.Алтанчулуун: Т.Энхтүвшинг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтэй байна

img

Нийслэлийн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Энхтүвшинг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг БШУ-ны сайдад тавьж байгаа аж. Тодруулбал, Т.Энхтүвшин нь бага ангийн хоёр хүүхдэд гар хүрч ёс зүйн зөрчил гаргаж байжээ. Мөн үүнээс гадна санхүүгийн зөрчил гаргасан тухай мэдээлэл хийсэн юм.

6

Энэ үеэр 93 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Алтанчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Энхтүвшинг ёс зүйн зөрчлөөс гадна санхүүгийн томоохон зөрчил гаргасан гэсэн?  

-Тийм. Т.Энхтүвшин нь 2013 оны нэг сард танай сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тэрнээс хойш спорт заалны түрээсийн мөнгө сургуулмын дансанд огт ороогүй. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сарыг хүртэлх хугацаанд спорт заалны түрээслүүлсний нийт 6.9 сая төгрөг орж ирсэн байсан. Бид сургуулийн нягтлангаас баримт авч харсан. Гэтэл энэ мөнгийг Т.Энхтүвшин бэлнээр хураан авч, зарцуулж байсан. Мөн түүнийг томилогдсон хугацаанд шинээр элссэн болон шилжин ирсэн сурагчдаас 13 сая орчим төгрөгийн хандив цугласан байна. Үүнийг мөн дур мэдэн зарцуулсан.

6

-Холбогдох газарт нь хандаж шалгуулаагүй юм уу? 

-Бид БНД-ийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Ёс зүйн хороо, Нийслэлийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газар гээд хандаагүй газар байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас хандивын мөнгөний зарцуулалт зэргийг шалгаад нэг сая төгрөгийн торгууль тавьсан ч эсэргүүцсэн. Мөн АТГ-д хүртэл өгсөн. Тэндээс БШУЯ руу шилжүүлсэн гэсэн.

6

-Мөн багшийг ажлаас нь үндэслэлгүй халсан. Багш нарыг дарамталдаг асуудал бий гэж байсан?

-Мэдээлэл зүйн багшийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг шалтгаанаар ажлаас нь халсан. Тэгээд шүүхэд хандаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээний хугацаа дуусаагүй, халагдах ёсгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгээд энэ оны дөрөвдүгээр сард мэдээлэл зүйн багш эргэж ажилдаа орсон боловч хэдхэн хоногийн өмнө ахиад халчихсан. Шалтгааныг нь мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа. Энэ багш нь дүүргийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсээс манай сургуульд уулзалт хийхэд ирэхэд захирлын эсрэг хэдэн үг хэлсэн юм. Энэ нөлөөлж байгаа магадгүй гэж таамаглаж байна. Багш нарыг дарамталдаг. Одоогийн байдлаар хоёр хүнийг ажлаас нь халж, 8-10 хүнд цалингийн арга хэмжээ авчихаад байгаа.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

93 багш:
ene kommentuudaar bagsh nariig muulaad bicheed baigaa hun bol gantshan enhtubshin ta uuruu. bagsh nariin neriig barij, tedniig doromjilj ynz buriin ym bitgii bicheed bai. tegeh tusmaa tanii ner hund ulam unaj baigaag oilgoochee! bagsh bid nar nasand hursen uuriin bodolguigeer achu bagsiig dagaldan baysahgui sh dee. enhtubshin ta yagaad uuruu buruutai gedgee oilgohgui baigaa ym be. buh huniig dairch doromjilson bolohoor chini buh bagsh, ajilchid negdeed baigaag oilgohgui baina uu! ug ni bol tamga barisan hun huchtei baimaar, achu bagsh jiriin l neg bagsh. tegehed tanaas iluu huchtei, hamt olnii itgeliig huleej chadaj baigaag ta naad oyundaa bodoj uzbel yasan ym!
2014-07-05