МИАТ-ийн 49 хувийг хэнд өгөх вэ
"МИАТ" ТӨХК-ийн 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлахаар болжээ. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 2014-2016 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтад оруулсан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьснаар уг асуудал тодорхой болсон юм.
ө
Монголын иргэний агаарын тээврийн ууган компани болох "МИАТ"-ийг хувьчлах тухай эртнээс яригдсан. Гурван Засгийн газар дамжиж яригдсан асуудал гэж болно. 100 хувь төрийн өмчит энэ компанид "Төрийн" гэх тодотгол зөвхөн чимэг төдий байдаг тухай яригддаг. МИАТ-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан нэгэнтээ "Сүүлийн 22 жил МИАТ компани төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй" хэмээн ярьж байсан. Товчхондоо бол төрийн гэх тодотгол алга болчихгүй, дампуурчихгүй гэсэн итгэл төдий юм уу даа. Харин одоо төр МИАТ-ийг арай өөр өнцгөөс харж, өөр замаар явуулахаар шийдсэн бололтой. Тиймээс ч 49 хувийг нь хувьчилж, 51 хувиа авч үлдэхээр төсөлд тусгаж. Харин 49 хувийг хэн авах вэ гэдгээс МИАТ ХК-ийн төдийгүй Монголын иргэний агаарын тээврийн хувь заяа ихээхэн хамаарна. Учир нь МИАТ ХК үндэсний гэх тодотголтой бас манайдаа монополь.
ө
Хувьчлагдах тухай яригдаж эхэлсэн МИАТ ХК-ийн асуудлыг төр хаа хаанаа ихээхэн анхаарч эхэлсэн бололтой. Өнөөдөр ээлжит бус хэмээн зарлагдсан Засгийн газрын хуралдаанаар ч сайд нар МИАТ ХК-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга сонсох гэнэ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ