Хууль зүйн байнгын хорооны ирц хүрээгүй тул хурал хойшиллоо

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан ирц хүрээгүй улмаас хойшиллоо. Тус хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан юм. Мөн Хуулийн этгэдийн улсын бүртгэлийн тухай болох холбогдох хуулиуд, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм.

6

Түүнчлэн энэ хуралдаанаар Зарим албан тушаалтныг Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тус тус зөрчиж томилсныг хуульд нийцүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр товлогдсон байсан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй улмаас хуралдаан хойшиллоо.

7

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ