Эдийн засгийн ил тод байдлын хуулийг хойшлууллаа

img

УИХ-ын Төсвийн байнгын хороо 14.00 цагт зарлагдаж, хуралдаж байна. Байнгын хорооны хуралдааны эхэнд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан. Гэвч АН-ын бүлгээс уг хуулийн талаар нам дотроо ярих, зөвшилцөх асуудал байгаа учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан байна. АН-ын бүлгийн саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи зөвшөөрсөн учраас хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

6

Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, Шилэн дансны тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах төслүүдийг хэлэлцэж байна.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ