Женнифер Лопес экс найз залуугаасаа сэтгэл санааны хохирол авна

img

Дуучин Женнифер Лопес энэ сарын эхээр бүжигчин найз залуу Каспер Смартаас салсан билээ. Каспер нэгэн бүсгүйтэй зочид буудалд байгаа зураг цахим ертөнцөөр цацагдсаны дараа хосууд салцгаасан юм.

Дуучин бүсгүйг саяханаас эхэлж “Ододтой бүжиглэе” шоуны шүүгч Максим Хмерковскийтэй үерхэж байгаа гэх мэдээлэл цацагдсан.

Лопес өчигдөр “Ellen show”-д оролцох үеэрээ “Максим надад таалагддаг. Тэгэхдээ би Касперийг мартаж чадахгүй байна. Хэцүү байна. Миний зүрхийг төмрөөр хийгээгүй шүү дээ. Би Каспераас сэтгэл санааны хохирол авна. Заавал авах болно. Тэр миний зүрхийг эмчлэх мөнгө эсвэл хайр өгөхийг шаардаж байна” гэж хэлжээ.

Өнгөрсөн 2012 онд Лопес дуучин Марк Энтонигоос гэрлэлтээ цуцлуулсаны дараа таван жилийн турш тайзны ард бүжиглэсэн Каспер Смарттай үеэрхэж, удалгүй хамт амьдрах болсон юм.

 6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ