220 төгсөгч цолоо зүүлээ

img

Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаагийн ажил-эрхзүй” мэргэжлээр  төгссөн төгсөгчдийг  албан тушаалд томилж  цагдаагийн тангараг өргүүлэх ёслол өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Цагдаагийн алдар” цогцолборт боллоо.

7

ХСИС-ийн 220 төгсөгч, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст томиглогдон, цагдаагийн тангарагт гарын үсгээ зурж, цолоо зүүлээ.

7

Ёслолын үйл ажиллагаанд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржав, дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар Ж.Амгалан, Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар болон ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд зэрэг төлөөлөгчид оролцсон.

7

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ