Ханхүү Харриг хар тамхи хэрэглэсэн гэв

7
Тэрбээр “Миний гарт ханхүү Харригийн хар тамхи хэрэглэсэн гэх баримт байна. Нэг жишээг сонирхуулахад “Өнгөрсөн дөрөвдүгээр сард ханхүү Уиллим эхнэр Кейт Миддилтон болон бяцхан ханхүү Жорж Александр Луигийн хамтаар Шинэ Зеланд, Австрали улсуудад төрийн айлчлал хийсэн. 29 хоногийн хугацаатай тус айлчлал өндөрлөсөний дараа хоёр ханхүү дээдсийн хүрээлэнгийн хэдэн найзын хамтаар Лондон хотод байрлах “Miami” шөнийн клубт шоудсан билээ. Тэр үед Харри хар тамхи хэрэглэсэн ч ханхүү гэх шалтгаанаар цагдаагийханд саатуулагдаагүй. Лондонгийн цагдаа нар тэднийг үргэлж, өөгшүүлж эрхлүүлдэг” гэжээ.
7
Харин Жое Брэндийн мэдэгдлийн дараа Букинхамын ордноос Хатан хааны гэр бүлийн нэр хүндэд санаатайгаар халдаж, гутаан доромжилсонд харамсч буйгаа мэдэгджээ. Мөн ханхүүг хар тамхи хэрэглэсэн гэх худал цуурхалаа зогсоохгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ