Автомашинаасаа эд зүйлээ алдахаас болгоомжил
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “43-р байрны гадна зогсоолд тавьсан автомашинаас эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээлэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгуулагад иржээ.
х
Дуудлагын дагуу Тамир-115 чиглэлийн ХЖА д/ч С.Ганзориг, а/а Б.Ананд нар шуурхай шалгахад байрны гадна тавьсан Чингэлтэй дүүргийн иргэн У-ын эзэмшлийн “Nissan Wingroud”, СБД-ийн иргэн С-ийн эзэмшлийн “Тoyota crown”, мөн тус дүүргийн иргэн Б-ийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн автомашинуудын хойд хаалганы жижиг гурвалжин шилийг хагалж хулгай хийх гэж байгаа үйлдэл дээрээ баригджээ.
х
Энэ хэргийг Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын харьяат 20 настай Б гэгч хийсэн ба хэргийг СБД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс иргэдийг машинаа аливаа эрсдэлд өртөхөөргүй гэрэлтүүлэг, хамгаалалтай газарт тавьж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ