“AIM4R production” бүжгийн зуслан хичээллүүлнэ

img

Энэ зун бүжгийн зуслан хичээллэх гэж байна. Тодруулбал, “AIM4R production”-ны бүжгийн багш нар ирэх долоодугаар сарын 4-11-ний өдрүүдэд “Нарс” зусланд амарч буй хүүхдүүдэд зориулан бүжгийн хичээл зааж, тэднийг долоо хоногийн турш бүжгийн ертөнцөөр аялуулахаар болжээ.

.

“AIM4R production”-ны багш нараас гадна “PnR” Тэнүүн “Нарс” зуслангийн амрагч, бүжиг сонирхогч хүүхдүүдтэй хамт байх нь. Бүжгийн хичээл өдөрт дөрвөн цаг орох ба хичээлийн явцад бүжгийн тэмцээн зохион байгуулж хүч хөдөлмөр, авьяас, чадвараа гайхуулсан шилдэг бүжигчдийг шагнах юм байна.

.

Мөн амрагч хүүхдүүдийн дунд урлаг, спорт, танин мэдэхүйн хөгжилтэй уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

_

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ