Э.Амарзул: Ажилтнуудыг халагдах хүртэл дундаж цалинг нь олгоно

img

“Оюутолгой” компани өнгөрөгч сарын сүүлээр 300 гаруй ажилтандаа ажлаас халах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Эдгээр ажилчны гэрээний хугацаа ирэх долоодугаар сарын 11-ний өдөр дуусгавар болно. Тэгвэл тэдний цомхотголтой холбоотой асуудлаар тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хороо удирдлагуудтайгаа тохиролцоонд хүрсэн байна. Энэ талаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичиг Э.Амарзулаас зарим зүйлийг тодрууллаа.

э

-“Оюутолгой” компаниас халагдах мэдэгдэл авсан хүмүүсийн асуудлаар удирдлагуудтайгаа тохиролцоонд хүрсэн гэлээ? -Тийм. Өнгөрөгч сарын 28-нд үндсэн 200 орчим, гэрээт 100 гаруй буюу нийт 300 гаруй ажилчинд халагдах мэдэгдэл өгсөн. Бид энэ сарын 11-нд энэ ажилтнуудынхаа талаар удирдлагуудтай хэлэлцсэн. Өнөөдөр тохиролцоонд хүрч 15.00 цагт гэрээ байгууллаа.

а

-Ямар тохиролцоонд хүрэв? -Халагдах мэдэгдэл авсан ажилтнуудын гэрээний хугацаа ирэх долоодугаар сарын 11-нд дуусна. Тэр хүртэл тэд “Оюутолгой” компанийн ажилчид хэвээр байна. Тиймээс  гэрээг цуцлах хүртэл хугацаанд хуулийн дагуу уг ажилчдад үндсэн цалинг нь өгөх байсныг өөрчилж, дундаж цалингаар тооцож олгохоор боллоо. Дундаж цалин нь үндсэн цалингаасаа тодорхой хэмжээгээр илүү байдаг.

ө

-Ямар ажил хийдэг хүмүүст халагдах мэдэгдэл очсон бэ. Тэдний тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдэхээр болов?  -Бүх л хэлтсийн ажилтнуудад халагдах мэдэгдэл очсон. Гэхдээ ихэнх нь туслан гүйцэтгэх ажилтнууд байгаа. Тэдний ажлаас халагдсаны тэтгэмжийг өнгөрсөн онд ажилчидтай хийсэн гэрээнд заасны дагуу гурван сарынх нь дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг бодож өгөхөөр болсон.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ