“Хэрүүлийн алимтай” байнгын хорооны хурал дахин цуцлагдав
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.00 цагт товлогдсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлоод байсан юм. Гэтэл тус байнгын хороо товлосон цагаасаа хоёр цаг орчмын дараа буюу 15.50 цагт хуралдахаар гишүүд төрийн ордоны Б танхимд цуглаж эхэлсэн. 19 гишүүнтэй тус байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Баярцогт, Ж.Батзандан, О.Баасанхүү, Ө.Энхтүвшин, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол Д.Лүндээжанцан нарын цуглаад байв.
ы
Тус хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан юм. Мөн Хуулийн этгэдийн улсын бүртгэлийн тухай болох холбогдох хуулиуд, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Хурал даргалагчаар УИХ-ын гишүүн С.Баярцогт ажиллаж, “Байнгын хороо 19 гишүүнтэй. УИХ-ын дарга З.Энхболд дарга удахгүй орж ирэхээр 10 гишүүнтэй болж хуралдаанаа явуулж болох нь. Өнөөдрийн хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцэх ёстой ч хоёр асуудлыг танилцуулах сайд нь байхгүй тул хойшлуулсан. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох асуудал болон бусад гурван асуудлыг хэлэлцэнэ” хэмээн тэрбээр танилцуулсан.
ы
Энэ үеэр тус Байнгын хорооны хуралдааны танхимд орж ирсэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг бид ярилцсан. Албан ёсоор хоёр өдрийн завсарлага авах уу, эсвэл танай байнгын хорооны гишүүдээс санал аваад өнөөдөртөө түр хойшлуулах уу” хэмээнасуусан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хариуд нь “Завсарлага авах эсэх асуудлаар эхлээд горимын санал авах ёстой. АН-ын шийдвэрийг бид дагах ёсгүй. Олонхийн санал хураалтаар шийдвэрлэх ёстой. Тэгээд ч нэг л хүнийг сонгох асуудлаар хэлэлцэх бол санал хураалт явуулах ч хэрэггүй” гэв. Тэгтэл хуралдааны танхимд орж ирсэн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Би одоогоор өөрийгөө чөлөөлж өгөөч гэсэн өргөдлөө УИХ-ын даргад өргөн мэдүүлээ ч үгүй байгаа” гэж хэлээд гараад явсан юм.
й
Гишүүд энэ үеэр хурлын даргад нэр дэвшиж байгаа Д.Ганбат гишүүн нь үдээс хойш чөлөө аваад явсан байна. Дээр нь Хууль зүйн байнгын хорооны дарга нь ажлаа өгөөгүй байхад С.Баярцогт гишүүн даргалах нь хууль бус. Энэ утгаараа хууль бус байнгын хороо хуралдах эрхгүй хэмээн бухимдаж танхимаас гарч явав. Харин УИХ-ын гишүүн Д.Баярцогт “УИХ-ын даргын даалгавраар зарлагдсан хурал. Намайг удирдаж явуул гэж үүрэгдсэн. та бүхнийг хурал хаялаа гэж ойлгож байна” гэсээр танхимд ганцаараа үлдсэн тул Хууль зүйн байнгын хорооны хурал дахин цуцлагдлаа.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ