Бороотой

img

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

y

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн нутгийн зүүн хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

g

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ