Өнөөдөр тахиа өдөр

img

Аргын тооллын 2014.6.19, Пүрэв гариг, Билгийн тооллын 22, шувуу хошуут одтой цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 05 цаг 05 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа зүйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

а

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, бөө удганы үйл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олдоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ