Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

"Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд

ө

09:00 цагт МИАТ ХК-ийн Улаанбаатар-Франкфуртын чиглэлийн шинэ нислэгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Арга хэмжээнд Зам Тээврийн яамны удирдлагууд, Герман Улсын Элчин сайд нар оролцоно.

ө

БХЯ-ны 320 тоотод

ө

10.00 цагт "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" хүмүүнлэгийн өдөрлөг болно.

ө

Хэвлэлийн Хүрээлэнд

ө

11:00 цагт Байгаль Орчны Сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

ө

Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд

ө

11:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс Монголын ирээдүйн удирдагчийг төрүүлэх нь" сэдэвт Солонгос-Монголын Боловсролын хамтын ажиллагааны форум болно.

ө

Стратегийн Судалгааны Хүрээлэнд

ө

11:00 цагт зургаадугаар сарын 17-ний өдөр ГХЯ-нд зохион байгуулагдсан "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын эрдэм шинжилгээний хурлын дүнгийн талаарх хэвлэлийн хурал болно.

ө

Зэвсэгт хүчний Жанжин штабт

ө

11.00 цагт "Khaan Quest 2014" хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал  болно. Сургуульд 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Утас:  99160187

ө

Үндэсний мэдээллийн төвд

а

11:10 цагт “Гал үндэстэн” холбооноос Баян-Өлгий, Ховд, Дорнод, Дундговь аймгуудад ажилласан тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурлыг зарлалаа.

а

MN мэдээллийн төвд

а

11.00 цагт  “ARC cup-2014” олон улсын гагнуурын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид багаараа хоёрдугаар байр эзэлсэн тухай “Хасу Мегават” ХХК болон Монголын гагнуурын нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.

а

11.30 цагт “Ардчилал ядуурал хоёр зэрэгцдэгг үй юм. Ард түмний нуруун дээрх эдийн засгийн дарамт” сэдвээр Монголын Ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчдын холбооноос хэвлэлийн хурал зарлалаа.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ