Украинд шахалт үзүүлэхийг уриаллаа
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад хандан Украинд шахалт үзүүлэхийг уриалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын хямралыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй байгааг буруутгаж Европын холбооны зүгээс шахалт үзүүлэх, Орос хэлтэй хүмүүсийг хамгаалахыг хүссэн байна.
1
Өнгөрсөн сарын эхээр Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Украины эрх баригчид болон Оросын талыг баримтлагчид зэвсэгт босогчдыг хэлэлцээний ширээний ард суулгах төлөвлөгөө боловсруулсан боловч үр дүнд хүрээгүй юм. Лавровын хүсэлтийг Европын Аюулгүй байдлын дарга Одри Гловер хүлээн авахаас татгалзсан байна. Одри “Оросын тусламжтайгаар Украины хямралыг шийдвэрлэх боломжтой. Манай байгууллага нэг талыг барихыг хүсэхгүй байна” хэмээн хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ