Чойбалсан Улаанбаатарын зам ирэх сард ашиглалтад орох нь ээ

img

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тиймдээ ч өргөн уудам тал нутагт тархан суурьшсан монголчууд бидэнд төв суурин газруудыг холбосон хатуу хучилттай зам хамгийн чухал ажил гэлтэй. Дорнод аймгийн хувьд нийслэлтэй холбох ажлыг «Насны зам» ХХК хариуцсан ч олон жил дамнаж, цаг хугацаа алдаж байна хэмээн ерөнхий сайд буруутган замын ажлыг нь хуваарилсан билээ. Тэгвэл Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат, аймгийн ЗДТГ-Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга И.Дашням, Тээвэр авто замын газрын дарга н.Батхүү болон холбогдох мэргэжилтнүүд Чойбалсан Улаанбаатар чиглэлд тавигдаж байгаа замын ажилтай газар дээр нь танилцсан байна.

й

Энэхүү 95,4 км замыг хурдан ашиглалтад оруулахын тулд хэсэглэн хуваах шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан. Энэ дагуу Насны зам ХК нь 30 км, Хансуун зам ХК нь 27 км зам, Гашууны гол ХК нь 27,27 км зам ,ЗЗБ ХХК нь 10,6 км замын ажлыг авч гүйцэтгэж байгаа юм. Дээрх комппаниудын гүйцэтгэж байгаа замын ажлын зөвлөх үйлчилгээг Ар Си Эс Си компани хийж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэлийн явц чанарт нь хяналт тавьж байгаа юм. Одоогоор газар шорооны ажил дуусах шатандаа орж зарим нэгэн газраа хатуу хучилтаа хийж эхлээд  байгаа аж. 95,4 км замын ажлыг ирэх долдугаар сарын 10 гэхэд ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа ч Гашууны гол компанийн асьфалтын үйлдвэр орж ирэхэд цаг хугацаа алдаж магадгүй тул хугацаа хойшлох магадлалтай гэнэ. Гэсэн ч улсын комисс замыг хэсэгчлэн хүлээн авах боломжтой гэж үзсэн тул ашиглалтад орсон замуудаа нээх юм байна.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ