Испани шинэ хаантай боллоо

img

Испаний хаан ширээг 40 жилийн турш удирдсан хаан 76 настай Хуан Карлос том хүү 46 настай Фелипед титэм, эрх мэдлээ шилжүүлэн өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хаан Карлос титэм шилжүүлэх ёслолоо өргөн цар хүрээтэй хийхээс татгалзаж нийслэл Мадрид хотноо байрлах хааны ордонд хийжээ.

6

Титэм шилжүүлэх ёслол “Spain national TV”-ээр шууд цацагдсан бөгөөд олон мянган иргэн гудамж талбайдаа баярын парад зохион байгуулжээ. Мөн бүх худалдаа үйлчилгээний байгууллага шинэ хаан Фелипийн дүр төрхтэй амттан, хувцас, эд хэрэглэл, шаазан эдлэл зарсан байна.

6

Өнгөрсөн сарын эхээр хаан Хуан Карлос мартах өвчин туссан учир, дараагийн өв залгамжлагчидаа титмээ шилжүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ үеэр Испаний хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал болж Испанийг ардчилсан парламент улс болгохыг шаардсан билээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ