554 хүн галзуугийн халдвар авчээ
Эрүүл мэндийн сайд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд ЗӨСҮТ-ийн нөөцийн жагсаалтыг шинээр гаргаж бүрдүүлэн, агуулахын байрыг барих хөрөнгийг шийдэж, зарим салбар төвүүдийг автомашинаар хангахаа мэдэгдсэн байна.
ө
Тус төв нь мал, амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот шинэ ба сэргэн тархаж байгаа өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиг үүрэг бүхий тусгай дэглэмтэй байгууллага юм. Одоогийн байдлаар тус төв нь аймаг, нийслэлд нийт 14 салбар төвтэйгөөр 395 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус төвийн аймаг, нийслэл дэх салбаруудаас 180 орчим эмч, мэргэжилтнүүд гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Өнгөрсөн жил манай улсад хамгийн их тохиолддог зоонозын өвчнөөр тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефелит зэрэг өвчнүүд орсон байна. Ялангуяа галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн хүний тоо 2004-2008 онд 110 байсан бол 2009-2013 онд 554 болж тав дахин өссөнийг тус төвийн удирдлага танилцуулжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ