Британи Иракийг шүүмжлэв
Их Британий Ерөнхий сайд Давид Камерион парламентын чуулганы үеэр Ирак улсын Засгийн болон хэт даврагч нарыг шүүмжилсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Энэ сарын эхээр Иракийн нийслэл Багдад хотод шатахууны үнийн өсөлтөөс болж эмх замбараагүй байдал газар авч 80 гаруй иргэн амиа алдсан билээ.
5
Камерион “Иракийн Засгийн газар юу ч хийхгүй байна. Тэд шатахууны үнийг буруулахын оронд нефть дамжуулах хоолойгоо хааж иргэдэд хүндрэл учруулсаар. Хэт даврагчид дайчдынхаа насыг багасгаж 7-12 настай хөвгүүдийг хүчээр хулгайлж, амиа золиослогчоор бэлдэж байгааг шүүмжилж байна. Ирак яагаад хямралаас гарч чадахгүй байна. Дээд, доод нь амиа бодож, хувиа хичээж байгаа учир хөгжихгүй, хямралаас ангиржиж чадахгүй байна” гэж хэлжээ. Ерөнхий сайд төгсгөлд нь Сири, Ливи, Сомали, Нигер улсад Британи цэргээ илгээхээ мэдэгдсэн байна.
5
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Ирак улсад 25 мянган цэргээ нэвтрүүлж, эмх журам тогтоохоо мэдэгдсэн юм. Тэрбээр цэргийн хүчээр Иракт энх цаг ирнэ хэмээжээ. Харин Иракийн хэт даврагч, зэвсэгт бүлэглэлүүд Америкийн цэрэг эх газарт нь гишгэсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа сануулжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ