Үйлдвэрээс гарсан автобуснууд туршилтаа хийж эхэллээ

img

Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн троллейбус нийтэд үйлчлээд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Харин өчигдрөөс эхлэн “Эрдү” компанийн инженерүүдийн бүтээсэн автобус туршилтаа хийж эхэллээ. Үйлдвэрлэлээс гараад хоёр хонож буй  J800 маркийн автобусыг нэг сарын хугацаанд хийсэн байна. Тус компанийн Автобусны үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Наранбаатарын мэдээлснээр J800N загварын автобус нь импортоор оруулж ирдэг автобуснаас шатахуун зарцуулалт, хорт утаа ялгаруулалт багатай, газраас шат хүртэлх зай бага учир өндөр настан, хүүхэд үйлчлүүлэхэд тохиромжтой гэнэ. Мөн бууж суух хэсэгт байрлуулсан дэлгэцээр зорчигч автобусанд бүрэн суусан эсэхийг хянах боломжтой ажээ. “Эрдү” компани ирэх 3 дугаар сараас өөрийн үйлдвэрийн байрыг барьж эхлэх агаад жилд 100-120 автобус үйлдвэрлэх боломжтой юм байна. Монгол инженерүүдийн үйлдвэрлэсэн автобусыг  туршилтын замд гаргах ёслолд УИХ-ын дэд дарга, Монголын Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, Цахилгаан тээвэр компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sn2. Amjilt hvsii!
2011-12-15
good
2011-12-14
Bayrlalaa. Sain bna.
2011-12-14
Зөв шүү аль болгон гадны хугацаа дууссан хуучин автобусаар хөл залгах вэ дээ Тэгээд өөрсдийгөө дэмжиж нийтийн болон орон нутгийн тээвэрт хийсэн автобусаа явуулах захирамж юм уу шийдвэр гаргах хэрэгтэй шүү
2011-12-14
Saikhan medee bna. Bayar khurgie. Er ni bid munguu dandaa gadaadiinkhan zugeer ugch baikhiin orond iim l yum dotoodoo kiimeer bna. Odoo tegeed khotiin udirdlaga gadaadaas autobus avakhaa bolikh kheregtei. Mun ter dobusaa ch mun akhiukhan zakhialj khiilgeesei. Uugeer olon khun ajiltai bolno negch gesen mongol khun togtmol orlogotoi bolj baival ter uls turchidiin ikh yaridag ulsiin ayuulgui baidaliin asuudal chini batalgaajij bna shuu dee. Bugdeeree dotoodiinkhoo uildverleliig demjitsgeeye.
2011-12-14
Good job
2011-12-14