Сайжруулсан замын ажил эхэлжээ

img

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд “Загвар хороо” төсөл хэрэгжиж байгаа аж. Төслийн хүрээнд тус хорооны Сэлбийн III хэсгийн 560 метр талбай бүхий гудамжийг засч, сайжруулсан зам тавих ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 17 техник, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй авто замын бригад гүйцэтгэж байна.  Мөн 27 дугаар хорооны иргэд оролцож байгаа аж.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ