Викториа Бекхэм охидын брэнд гаргана

img

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм охидын брэнд гаргахаар болжээ. Энэ тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Викториа өчигдөр Английн “Dream TV”-д  ярилцлага өгөх үеэрээ “Би загвар зохион бүтээгч. Харпер охин минь хэдэн мянган еврогийн үнэтэй хувцас худалдан авах нь таалагдахгүй байна. Мэдээж хэрэг би дэлхийн шилдэг брэндүүдтэй энэ тэнцүү брэнд гаргахаар ажиллаж байна” гэж хэлжээ.

7

Ярилцлагынхаа үеэр Викториа “Өөрсдөө дизайнер болцгооё” хэмээх номоо танилцуулжээ. Тэрбээр номоо бага болон дунд үеийнхэнд зориулагдсан бөгөөд хүүхдийн авъяас чадварыг нээхэд туслалцаа үзүүлэх болно гэжээ.

7

Ирэх сарын эхээр загвар зохион бүтээгч хоёр дахь бие даасан загварын шоугаа Парист хийхээр болжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Викториа “Victoria's fashion” хэмээх загварын шоугаа Лондонд хийж байсан юм. Энэ удаад “Victoria Beckham look” шоунд дэлхийн алдартай моделиуд болох Миранда Керр, Жизель Бундхэн, Адрина Лима, Наоми Кэмпбелл болон дуучин Адель урилгаар оролцох аж.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ