Дээд хэмжээний уулзалтыг Ерөнхий сайд нээнэ

img

“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрт эхэлнэ. Монголын Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нээх дээд хэмжээний уулзалтыг “Монголын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж буй аж. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 80 гаруй орны хөрөнгө оруулагчид оролцохоор болжээ. Тэдэнд төмөр зам, Тавантолгой цахилгаан станц, мах боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, хурдны зам болон цементийн төслүүдийг танилцуулах юм байна. Харин дотоодын хөрөнгө оруулагчдаас  “Цагаан суварга”, “Занаду Майнс”, “Номадс”, “Гацуурт” зэрэг компани оролцох аж.

ө

Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах нь уг дээд хэмжээний уулзалтын зорилго юм байна. Тиймдээ төр засгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч, гүйцэтгэх засаглалын тэргүүн нээлтийг хийх бол маргааш Ерөнхийлөгч уг уулзалтад оролцох юм байна. Уг уулзалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ