Австрали, Камерун өрсөлдөөнөөс хасагдлаа

img

Азийн бүсээс дэлхийн аваргад оролцох эрхээ авсан Австралийн шигшээ баг эхний тойрогт Испаний шигшээг 5:1-ээр бут ниргэсэн Голландын багаас оноо салгачих тун дөхлөө. Голландын шигшээ 5-3-2 буюу хамгаалалтаа маш сайн зузаатгаж, довтолгоогоо хоёр гайхалтай довтлогчдоо найдсан байдлаар Австралийн эсрэг тоглолоо.

6

Эхлээд Арьен Роббен бөмбөгийг тууж ороод хаалгачийн алсын буланд цохьж, тоог 1:0 болгосон. Гэвч ердөө хэдхэн секундын дараагаар зүүнээс хөөргөж өгсөн бөмбөгийг Тим Кэхилл газар унагалгүй зүүн хөлөөрөө шууд цохьсноор Голландын хаалганд гайхалтай гоол оруулав. Дэлхийн аваргын шилдэг гоолуудын нэгд гарцаагүй бичигдэх энэ гоолын дараагаар Австралийн шигшээ Голландын талбайд ихэвчлэн тоглож байлаа.

6

Хоёрдугаар үеийн эхээр Чилийн довтолгооны явцад Янмартын гарт бөмбөг хүрсэн тул Голландын хаалганд пенальти заасан. Цохилтыг багийн ахлагч Единак амжилттай гүйцэтгэснээр Австралийн шигшээ тэргүүлж эхлэв.

Гэлээ ч Робин Ван Перси болон Депайгийн гоолоор Голландын шигшээ хариу барьж, ногоон тивийн залуусыг хүндхэн тоглолтод хожиж чадлаа.

6

Австрали –Голланд 2:3

Гоол: Роббен 20, Кэхилл 21, Единак 54-пен, ван Перси, 58, Депай, 68

Австралия: Райан, Макгован, Уилкинсон, Спиранович, Дэвидсон, Единак, Маккай, Леки, Брешиано (Бозанич, 51), Оар (Таггарт, 77), Кэхилл (Халлоран, 69)

Голланд: Силессен, Влаар, Де Врей, Мартинс Инди (Депай, 45+3), Янмаат, Блинд, Де Йонг, Де Гузман (Вейналдум, 78), Снайдер, Роббен, ван Перси (Ленс, 87)

Шар хуудас: Кэхилл — ван Перси

 6

А хэсгийн эхний тоглолтдоо Бразилд хожигдсон Хорватын шигшээ Камеруныг 4:0-ээр бут ниргэж чадлаа. Ингэснээр тэд хэсгээс гарахын тулд сүүлийн тоглолтод Мексикийн багийг гарцаагүй хожих шаардлагатай болов.

Камеруны шигшээ хамгаалалтдаа маш муу тоглосноос гадна Сонг Манжукичийн нуруу руу нударгалсныхаа төлөө улаан хуудас хүртснээр Африкийн багийн хувьд байдал маш хүнд болсон юм.

 6

Камерун — Хорват 0:4

Гоол: Олич, 11, Перишич, 48, Манжукич, 61, 73.

Камерун: Итанж, Мбиа, Шеджу (Нункеу, 46), Нкулу, Ассу-Экото,  Матип, Сонг, Чупо-Мотинг (Салли, 75), Эно, Муканжо, Абубакар (Вебо, 70).

Хорват: Плетикоса, Срна, Чорлука, Ловрен, Праньич, Модрич, Ракитич, Перишич (Ребич, 79), Олич (Эдуардо, 69), Саммир (Ковачич, 72), Манжукич.

Шар хуудас: Эдуардо.

Улаан хуудас: Сонг, 40.

6

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ