“Буянт-Ухаа 1”-ийн захиалгын журамд нэмэлт орууллаа
Засгийн газрын хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
6
Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-д нэмэлт орууллаа
5
Уг журмын 6.5-д “ Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хүчингүй болно” гэж нэмлээ.
5
4.3 дугаарт “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”, 6.4 дүгээрт “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж кв.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтууд байгаа юм.
5
“Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ийн захиалан бариулж, ашиглалтанд оруулсан “Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдэд худалдан борлуулахтай холбогдуулан гаргасан журмын дагуу байр худалдан авах эрх олгох сугалаагаар 1540 иргэн байр худалдан авах эрх хожжээ. Эдгээрээс 39 иргэн байрны үнийн 30 хүртэл хувийн төлбөрийг төлж, 913 иргэн 30 хувийн урьдчилгааг төлж захиалгын гэрээ байгуулсан, 6 иргэн 100 хувь төлбөрөө төлж, байрны түлхүүр авах нөхцлөө бүрдүүлсэн байна. Дээрх захиалгын дүнгээс харахад захиалга өгсөн иргэдийн дийлэнх нь байрны үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууцны 8 хувийн зээл авч төлөхөөр төлөвлөсөн байна.
6
Хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэлээ
5
Монгол Улсын Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг 50 сая болгон өөрчлөхөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
5
Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд 2014 оны 5 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан тус Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татаж, Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
5
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татлаа
5
Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжийн тухайн жилд төлсөн албан татварын 90 хувийг буцаан олгохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар Улсын Их Хуралд 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн.
5
Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар байнгын хорооны зарим гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргасан. Засгийн газраас Төсвийн байнгын хорооноос гаргасан саналыг тусгасны үндсэн дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэж, буцаан татахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ