“Хөлсний алуурчин”-ыг шалгуулна
Монгол Улсад хөлсний алуурчид бий болсон, хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч хууль гаргадаг болсон, энэ нь УИХ-д байдаг тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Уг мэдээллийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхааралдаа авчээ. Тиймээс АТГ, ЦЕГ, ТЕГ-т шалгуулахаар хандсан байна.
6
Энэхүү ноцтой гэмт хэрэг болох хөлсний аллага, хэн нэгний захиалгаар, хөлсөөр хууль гаргадаг, хөлсний алуурчны үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байгаа бол түүнийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж байнгын хороо үзжээ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ