Ким Кардашиан Холливуудад ирлээ
Реалити шоуны од Ким Кардашиан видео тоглоомын зах зээлд хүч төрөн орж ирлээ. Ким Нью Йорк хотноо өчигдөр “Ким Кардашиан Холливуудад” хэмээх видео тоглоомынхоо нээлтийг хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Хүмүүс намайг шүүмжилдэг. Намайг ямар ч бүтээл гаргаагүй мөртлөө од болсон гэж гоочилдог. Үүнийг харь, мэдэр, тогло. Ким Кардашиан Холливуудад ирлээ” гэж хэлжээ.
Энэхүү тоглоомонд Ким загвар зохион бүтээгч болон сэтгэл зүйчийн дүрд хувирах аж. Тэрбээр хувцсаа тохируулж өмсч чадахгүй байгаа охид бүсгүйчүүдэд тусламж үзүүлж, сэтгэл санаагаар унасан хүмүүст зөвөлгөө өгөх аж. Нийт 32 минутын турш үргэлжлэх тус видео тоглоомыг “Vivid Entertainment” бүтээж, Ким өөрөө дуу оруулжээ.
Мөн ирэх оноос эхэлж “Kim Kardashian” хэмээх алтлаг өнгийн, мэдрэгчтэй утас худалдаанд гаргахаар төлөвлөсөн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ