Обама Иракт туслахаа амлав

img

Ирак АНУ-ын засаг захиргаанаас тусламж хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж  “Ирак Левантегийн исламын улс” нэртэй зэвсэгт бүлэглэл Иракийн хойд хэсгийн олон хот, тосгодыг эзэлсээр нийслэл Багдад дөхөж ирээд буй. АНУ-ын тагнуулчуудын мэдээлсэнээр тус бүлэглэл 20 мянга гаруй дайчинтай аж.

Иракийн Засгийн газраас АНУ-аас албан ёсоор агаарын дэмжлэг хүссэн тухай Америкийн цэргийн командлагч генерал Мартин Демпси мэдэгдсэн байна.

Гэхдээ Иракт агаарын цохилтоор дэмжлэг үзүүлэх эсэхийг АНУ-ын Конгрессын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой ч Ерөнхийлөгч Обама туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ.

Тэрбээр “Түүх эхэллээ. Ирак анх удаагаа АНУ-г дайснаа гэж үзэхгүйгээр тусламж хүслээ. Би Иракийн ард түмнийг гомдоохыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ