Санамж бичигт гарын үсэг зуржээ
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Кувшиновыг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн ноён Владимир Кувшинов Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв, Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцох аж.
ө
Монгол Улс олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүн, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсч, 2010 онд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон юм. Ингэснээр гамшгаас хамгаалах талаар үндэсний чадавх нэмэгдэж, олон улсын хэмжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бие бүрэлдэхүүнийг сургах, олон улсын байгууллагаас тусламж авах боломжтой болжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ