Таван сарын хугацаанд 119 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ

img

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийг түшиглэн байгуулагдсан Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвд энэ оны эхний таван сард  160 эмэгтэй үйлчлүүлсэн байна. Тэднээс 41 нь бэлгийн, 119 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн аж. Тэдний 50 хувь нь 17-30 хүртэл насны эмэгтэйчүүд байсныг тус нэг цэгийн үйлчилгээний тайланд дурджээ.

ө

Нэг цэгийн үйлчилгээний энэ төвөөр 2010-2013 онд нийт 516 хохирогч үйлчлүүлснээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 5 эрэгтэй байв. Тэдний 4 нь 0-16 хүртэл насны хүүхэд, 1 нь 30 хүртэлх насны эрэгтэй байжээ. Харин дээрх гурван жилийн хугацаанд 266 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь бүгд эмэгтэйчүүд байсан аж. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ихэнх нь 16-30 хүртэл насны бүсгүйчүүд байсан байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон 250 хүний 159 нь 30-аас дээш насны эмэгтэй байжээ. Энэ нь бэлгийн хүчирхийлэлд залуу бусгүйчүүд болон бага насны охид ихэвчлэн өртөж байгаа бол гэр бүлийн хүчирхийлэлд дунд орчим болон ахимаг насны эмэгтэйчүүд хохирогч болж байгааг харуулж буй юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ