Орлого нь 1.5 тэрбум бол нэг хувийн татвар төлөх хуулийн төсөл боловсруулжээ

img

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Эрдэнэбат нар өнөөдөр УИХ-д өргөн барих гэж байгаа Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нэг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгт хүрдэг хувийн аж ахуй нэгжид орлогын албан татвар оногдуулах тухай хуулийн төсөл боловсруулсан гэнэ. Тухайлбал, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг байх аж. Ингэснээр дээрхи салбаруудаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, орлого нь 1.5 тэрбум бол улсад нэг хувийн татвар төлж байхаар хуульд тусгасан байна. Эдийн засаг хүндэрсэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үүсээд байгаа дарамтыг багасгах зорилготой гэнэ.

6

Өмнө нь Засгийн газраас дээрхи салбаруудаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжийн улсад төлсөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох хуулийн төсөл оруулж ирсэн.  Гэвч Засгийн газраас оруулж ирсэн төслийг хүнд сурталтай, шат дамжлаг ихтэй, олон цаас цуглуулах хүндрэлтэй хууль байсан учраас хуулийн төслөө татан авсан. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байгаа аж.

6

2012 оны байдлаар Монгол Улсад 78 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тооцоо гарсан байна. Эдгээр аж ахуй нэгжүүдээс 13-15 хувь нь 1.5 тэрбум төгрөг борлуулалтын орлоготой байдаг аж. Тиймээс эдгээр аж ахуй нэгжүүд улсад нэг хувийн татвар төлөх боломж бүрдэх юм.

5

Төсөлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

5

-Аж ахуй нэгжүүд нэг хувийн татвар төлснөөр улсын төсөвт ямар өөрчлөлт гарах вэ. Ялангуяа орлогод хэрхэн нөлөөлөх вэ?

- Монгол Улсын төсөвт 90 орчим тэрбум төгрөг байгаа. Гэхдээ эргээд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаа нь доголдохгүй байх боломж бүрдэнэ гэсэн тооцоолж байгаа. Засгийн газраас өргөн барьсан 90 хувийн буцаалтын хууль нь хүнд суртал ихтэй, бизнес эрхлэгчдэд ажил уях төсөл байсан.

6

-Мөн энэ хуулийн хэрэгжүүлэх хугацааг хэрхэн тооцож байна вэ?

- Энэ оны төсөвт ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй байхаар хуулийг хэрэгжилтийг ирэх жилээс буюу 2015 оноос хэрэгжүүлэхээр хуульд тусгасан.

6

-Засгийн газар буцаалтын хуулиа албан ёсоор эргүүлэн татсан юм уу?

-Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Ерөнхий сайд хуулийг эргүүлэн татсан. Харин гишүүдээс зөвхөн нэг хувийн татвараа төлөөд явая гэсэн санал дэмжигдсэн.

6

 -Эргүүлэн татсан буцаалтын хуулиас юугаараа ялгаатай юм бэ?

-Өмнөх хууль байнгын хорооны хуралдаанаас эхлэн маргаан дагуулсан. Яагаад заавал 100 хувийн татвар төлөөд жилийн эцэст 90 хувийг буцааж олгох байсан. Энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхгүй хууль байсан. Тиймээс 100 мянган төгрөг төлөөд оны төгсгөлд бөөн бичиг цаасны ажил болж байж 90 хувийг нь буцааж авч байснаас шууд л нэг хувийн татвар төлөөд явах санааг тусгасан юм. Өөрөөр хэлбэл, 100 мянган төгрөгийн татвар төлөх ёстой бол нэг хувийн татвар төлөөд 90 хувийн татварт төлөх мөнгөөрөө эргэлтэд оруулаад явах боломж бүрдэнэ гэсэн үг.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ