12 шийдвэр гүйцэтгэгчийг сургана
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслөөс шийдвэр гүйцэтгэгчдийг чадавхжуулж, сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгуулах аж. Уг сургалтад ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгчдийг шат дараатайгаар хамруулахаар болжээ. Ингэхдээ ирэх есдүгээр сараас эхлэн анхны 12 шийдвэр гүйцэтгэгчийг сургалтад хамруулах юм байна. Энэхүү хамтын ажиллагааг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн менежер Ноён Карлос Эскудеро, ШШГЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран, баталгаажуулжээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ