Вьетнамыг Хятадаас уучлалт гуйхыг хүсэв
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Вьетнамын Гадаад хэргийн сайдтай уулзахаар Ханой хотод иржээ.
2004 оноос эхлэн хоёр улс Өмнөд Хятадын тэнгист байдаг Парасел арлуудыг өөрсдийн газар нутгаа хэмээн маргалдаж байгаа.
Хятад Парасел арлуудын ойролцоох далайн гүнд газрын тосны өрөмдлөгийн цамхгийг өнгөрсөн сарын 2-нд байрлуулсныг Вьетнам иргэд эсэргүүцэж, хятад эзэнтэй 11 үйлдвэрийг галдан шатааж, долоон иргэний аминд хүрсэн билээ.
Энэ сарын эхээр өрөмдлөгийн цамхгийн ойролцоо Вьетнамын завь Хятадын хөлөгтэй мөргөлдсөнөөс живсэн аж. Вьетнамын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч уулзалтаар өрөмдлөгийн цамхгийн талаар ярилцсан гэв. Ян Жэчи уулзалтын төгсгөлд Вьетнамын талыг уучлалт гуйхыг хүсчээ. Тэрбээр “Вьетнам иргэдийн уур бухимдлаас болж маш олон иргэн маань хохирлоо. Танай Засгийн газар тэдэнд нөхөн төлбөр өгөх хэрэгтэй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ