Бяцхан ханхүүг доромжлов
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, гүнж Кейт Миддилтон нарын хүү Жорж Александр Луиг “Аав шигээ царай муутай болно” хэмээн доромжилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“Хатан хааны гэр бүл сөнө” гэх клубынхан бяцхан ханхүүг идэр насандаа ханхүү Уильям шиг царай муутай, халзарсан үстэй болно. Ээж нь хэдий үзэсгэлэнтэй ч хаан угсаатны цус илүү давамгайлж байна” хэмээжээ.
Харин олон нийтийн сүлжээнд нэг нас ч хүрээгүй ханхүүг гутаан доромжилсон тус клубын гишүүдийг баривчлахыг цагдаагийнханаас хүссэн байна. Лондон хотын цагдаагийн газраас тэдэнд нэг бус удаа сануулга өгч буй.
Тус клубынхан 2009 онд байгуулагдсан бөгөөд тэд хатан хааны гэр бүлийн гишүүдтэй адилхан, ойролцоо дүр төрхтэй хүмүүсийг цуглуулж тэдний дүрд хувирч элдэв янзын зургуудыг интернэтэд тавьдгаараа алдаршсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ