Хүмүүжигчид дэлхийн түвшний хагалгаа хийлгэж байна
Европын холбооны “Sbons” сангийн шугамаар Швед улсын “Skanes” их сургуулийн эмнэлгийн эмч нар энэ сарын 16-26-ны хооронд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
й
Энэхүү арга хэмжээнд “Skanes” их сургуулийн эмнэлгийн ерөнхий мэс заслын их эмч, багш Криз Мартин, Урологийн мэс заслын их эмч, багш Андерсон Кристиан нар оролцож байгаа аж. Тэд зөвхөн гуравдугаар шатлалын эмнэлэгт хийгддэг нарийн төвөгтэй 10-аад төрлийн хагалгааг хүмүүжигчдэд үнэ төлбөргүй, өөрсдийн багаж, тоног төхөөрөмж, материалаар буюу Швед улсад очиж хагалгаа хийлгэсэнтэй ижил түвшинд хийгдэж байгаагаараа онцлог гэнэ.
й
Хагалгаанд ШШГЕГ-ын харьяа нэгдсэн Хорих ангиудаас үзлэг шинжилгээнд хамрагдаж зайлшгүй орох шаардлагатай 70-аад хүмүүжигчдийг хамруулж байгаа ба хагалгаа хийлгэсэн хүмүүжигчдийн биеийн байдал сайн байна. Нөгөөтэйгүүр нийгмээс тусгаарлагдаж эрхээ хасуулсан ч тэдний эрүүл байх эрхийг хангах ёстой. Эмч нарын хувьд сангийнхаа шугамаар өөр улс орнуудад ажиллаж байсан ч хүмүүжигчдэд хагалгаа хийсэн нь анхных юм байна.
й
ШШГЕГ-ын санаачлагаар хоёр дахь жилдээ зохиогдож буй уг арга хэмжээг цаашид улам өргөжүүлж, нөхөн сэргээх мэс заслын их эмч нарыг урихаар төлөвлөсөн ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ