"Khaan Quest-2014" маргааш эхэлнэ

img

"Khaan Quest-2014" энхийг дэмжих ажиллагаа маргааш эхэлнэ. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын сургуулилтад нийтдээ 20 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм байна. Харин манай улсын зэвсэгт хүчнээс хоёр батльон, дөрвөн салаа оролцох аж. Мөн АНУ-ын Номхон далай дахь хуурай замын командлал, тэнгисийн явган цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын бие бүрэлдэхүүн нийлсэн 358 алба хаагч оролцохоор иржээ. Бас энэ жил БНХАУ-аас анх удаа цэргийн салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулах бол НАТО-гийн гишүүн орон Чех улсаас хээрийн сургуульд салаа, сургагч багш нар оролцуулахаа мэдэгджээ.

а

Маргааш 11:00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхлэх "Khaan Quest-2014" энхийг дэмжих ажиллагаа долоодугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх юм байна. Хамтарсан сургуулилт Эмнэлгийн хамтарсан ажиллагаа, Барилгын хамтарсан ажиллагаа, Команд штабын сургууль, Салааны түвшний хээрийн сургалт дадлага гэсэн төрлүүдээр явагдах аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ