Майли Сайрусын клип, тоглолтыг телевизээр цацахгүй

img

Америкийн хэд хэдэн хөгжмийн суваг дуучин Майли Сайрусын клип, аялан тоглолтынх нь бичлэгийг цацахгүй байхаар шийдвэрлэсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Сувгийн удирдлагууд дуучин бүсгүйн үйлдэл хэрээс хэтэрч, нийгэмд сөрөг үр дагавар авчирч, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн шүүмжилжээ.

1

Майли долоо хоногийн хугацаатай Испаний нийслэл Мадрид хотноо тоглолтоо хийж буй. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн “Bangerz” хэмээх аялан тоглолтыг Европын 12 орны 5.5 сая гаруй хүн үзжээ. Мөн ирэх есдүгээр сараас Майли Азийн орнуудаар тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа ч томоохон асуудалтай нүүр тулаад буй.

Малайз, Филиппин, Сингапурын Соёл урлагийн газраас дуучны хувцаслалтыг хэтэрхий задгай байна хэмээн шүүмжилсэн бол Японы талаас Майлигийн тоглолтыг хориглосон байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ