Багш нар БШУ-ны яамны үүдэнд суулт хийлээ

img

МУИС-ийн Худалдааны сургуулийн багш, ажилчдын төлөөлөл Боловсрол соёл шинжлэх ухааны яамны байрны үүдэнд чимээгүй суулт хийлээ.

f

Тэд хуучин Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-тай нэгтгэснийг эсэргүүцэж, бие даасан сургууль болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөрт шаардах бичиг хүргүүлэх юм байна. Багш нар “Шинэчлэлт нэрийн дор 90 жилийн түүх худалдааны сургуулийг устгахыг эсэргүүцэж байна”, “Манай сургууль бидний бахархал”, “Л.Гантөмөр сайдаа худалдааны сургуулийн 90 жилийн түүхийг баллуурдах эрх танд байхгүй” зэрэг бичиг барин суулт хийсэн.

f

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ