150 сум интернэтэд холбогдож, интернэттэй сум 290 боллоо

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зарлагддаг "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр Төрийн ордоны нутгийн удирдлагын танхимд боллоо. Уулзалтаар Мэдээлэл, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон сумдуудын удирдлагууд оролцлоо.

й

“Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл“ төслийг анх 2008 онд анх “БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын дэд бүтцийн 5            салбарт төсөл хэрэгжүүлэх” тухай заасны нэг нь “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төсөл юм.  2011 оны 8 сараас шилэн кабелийн суурилуулалтын ажил эхэлсэн бөгөөд “Монгол Улсад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулж, хот хөдөөгийн тоон мэдээллийн ялгааг арилгахад зорилготой төсөл аж. Төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь буюу 290 сум өндөр хурдаар интернэт болон бусад төр хувийн хэвшлийн цахим үйлчилгээг авах боломжтой болж байгаа аж. Эдгээр шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 129 сум нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болсон ба үлдсэн 21 сумыг  ирэх наймдугаар сарын 15-ний дотор бүрэн ашиглалтанд оруулахаар юм байна.

й

Төслийн нийт төсөвт өртөг 45 649 610.37 ам.доллар бөгөөд үүнд тоног төхөөрөмж, шилэн кабелийн суурилуулалт, зураг төслийн дизайн, хайгуул, суурилуулах үйлчилгээ болон тохиргооний хэсгүүд багтсан аж. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Зет Ти И корпораци, ашиглагч байгууллагаар Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК,  туслан гүйцэтгэгчээр Монкабель, Нью Оптик, Эс энд Эм, Лидернэт, Нопсан, Сатилайт Повер, Геотрасс, Сүперком, Комтех, Карьер Март, Портал, Скайнэтворкс, Жемнэт, Бадрал, Хараатын тээл, Бэржин Уньт, Ньютелеком, Энжитек гэх дотоодын 18 компани ажилласан байна.

й

Шилэн кабель нь дэлхий дээр ашиглагдаж байгаа хамгийн хурдан технологи бөгөөд сүлжээ хурдтай, нууцлал өндөртэй, мэдээллийн найдвартай байдлыг хангадаг. Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүйгээр өндөр хурдаар гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжтой юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулагдаж, үүрэн холбооны үйлчилгээний хамрах хүрээ, чанар сайжирч, Төрийн байгууллагуудын цахим үйлчилгээг онлайнаар хүргэх, зайн сургалт, интернэтийн үйлчилгээ нэвтрэх, алсын оношлогоо, видео хурлыг зохион байгуулах зэрэг бүх төрлийн онлайн үйлчилгээг цахим хэлбэрээр дамжуулах нөхцөл  боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба онцолсон.

йй

Мөн энэ үеэр 150 сумдын төлөөлөл болгож, Булган аймгийн Тэшиг сум, Баянхонгор аймгийн Жаргалант, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Өмнөговь аймгийн Хүрмэн сумдын иргэдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хэлбэрээр холбогдож, орон зайн хамааралгүйгээр дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэж байгаад нь баяр хүргэлээ. Алслагдсан сумдад интернетийн үйлчилгээ хүрснээр зайн сургалт, алсын оношлогоо, цахим хурал зохион байгуулах зэрэг олон боломжийг шинээр бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ.

й

Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл төслийн ажлын гүйцэтгэл
Аймаг Сумууд Шалтгаан Ашиглалтанд орох хугацаа Туслан гүйцэтгэгч
Архангай 1 Булган Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Суперком ХХК
2 Жаргалант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
3 Ихтамир Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
4 Өндөр-Улаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
5 Тариат Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
6 Төвшрүүлэх Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
7 Хангай Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
8 Хотонт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
9 Цахир Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
10 Цэнхэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
11 Цэцэрлэг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Баян-Өлгий 12 Алтай агаараар татах 7/1/2014 S&M ХХК
13 Бугат Төхөөрөмж нэмж тавих 8/1/2014
14 Буянт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
15 Дэлүүн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
16 Ногооннуур Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
17 Сагсай Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
18 Толбо Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
19 Улаанхус Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
20 Цагааннуур Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
21 Цэнгэл Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Баянхонгор 22 Баацагаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
23 Баянцагаан Нью оптик компани Баацагаан,Баянцагаан хооронд 19 км агаарын кабель хийнэ. 8/15/2014 Нью Оптик ХХК
24 Баян-Өндөр Баянцагаан сумтай холбогддог 8/16/2014
25 Шинэжинст Баянцагаан сумтай холбогддог 8/17/2014
26 Баянбулаг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
27 Жаргалант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
28 Заг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
29 Гурванбулаг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Булган 30 Баян-Агт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Монкабель ХХК
31 Могод Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
32 Сэлэнгэ Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
33 Тэшиг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
34 Хангал Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Говь-Алтай 35 Баян-Уул Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
36 Бигэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
37 Бугат Үндсэн коор сүлжээ дүүрсэн 8/15/2014
38 Жаргалант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
39 Төгрөг Үндсэн коор сүлжээ дүүрсэн 8/15/2014
40 Халиун Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
41 Хөхморьт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
42 Цогт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
43 Цээл Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
44 Шарга Үндсэн коор сүлжээ дүүрсэн 8/15/2014
Дорноговь 45 Зүүнбаян Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Лидернэт ХХК
46 Улаанбадрах Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
47 Замын-Үүд Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
48 Чойр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
49 Иххэт  Баянмөнх суманд Хэрлэн гол орчим агаарын 4 км кабель хийнэ. 8/15/2014
Дорнод 50 Баяндун Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Нью Оптик ХХК
51 Баян-Уул Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
52 Булган Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Лидернэт ХХК
53 Гурванзагал Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Нью Оптик ХХК
54 Мардай Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
55 Матад Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
56 Сэргэлэн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Комтех ХХК
57 Хөлөнбуйр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Нью Оптик ХХК
58 Цагаан-Овоо Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
Дундговь 59 Адаацаг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Бэржин Уньт ХХК
60 Баянжаргалан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 S&M ХХК
61 Говь-Угтаал Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
62 Гурвансайхан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Хараатын тээл ХХК
63 Дэлгэрцогт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
64 Дэрэн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
65 Өндөршил Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Суперком ХХК
66 Цагаандэлгэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
Завхан 67 Алдархаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Лидернэт ХХК
68 Дөрвөлжин Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
69 Завханмандал Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
70 Сантмаргац Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Жемнэт ХХК
71 Тэс Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
72 Ургамал Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Лидернэт ХХК
73 Цагаанхайрхан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Жемнэт ХХК
74 Цэцэн-Уул Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
75 Эрдэнэхайрхан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Лидернэт ХХК
Өвөрхангай 76 Тарагт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Суперком ХХК
77 Уянга Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
78 Зүүнбаян-Улаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
79 Бат-Өлзий Зүүнбаян-Улаан Бат-Өлзий хооронд галт уулын магмтай газар агаараар хийж байгаа 8/15/2014
Өмнөговь 80 Хүрмэн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Комтех ХХК
81 Баяндалай Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
Сүхбаатар 82 Асгат Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Монкабель ХХК
83 Баяндэлгэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
84 Дарьганга Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Геотрасс ХХК
85 Наран Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012
86 Онгон Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Энжитек ХХК
87 Сүхбаатар Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Монкабель ХХК
88 Түмэнцогт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Геотрасс ХХК
89 Халзан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Монкабель ХХК
90 Эрдэнэцагаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/1/2012 Комтех ХХК
Сэлэнгэ 91 Шаамар Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Portal Co.LTD
92 Зүүнбүрэн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
93 Цагааннуур Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
94 Түшиг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
95 Орхон(ДХ ЖИМС) Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Careermart LLC
96 Жавхлант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
97 Ерөө Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
98 Орхон Шилэн кабель ашиглалтанд орсон 6/20/2014
99 Сант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Төв 100 Баяндэлгэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Ай Си Нэт
101 Архуст Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
102 Баянцагаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
103 Эрдэнэсант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Skynetworks
104 Бүрэн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
105 Дэлгэрхаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
106 Аргалант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Berjin
107 Заамар Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
108 Алтанбулаг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
109 Сүмбэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Увс 110 Бөхмөрөн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Суперком ХХК
111 Давст Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
112 Завхан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
113 Зүүнговь Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
114 Өндөрхангай Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
115 Тариалан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Ховд 116 Буянт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Нью Оптик ХХК
117 Дөргөн Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
118 Дуут Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
119 Мөнххайрхан Үндсэн коор сүлжээ дүүрсэн 8/15/2014
120 Мөст Үндсэн коор сүлжээ дүүрсэн 8/15/2014
121 Ховд Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
122 Чандмань Үндсэн коор сүлжээ дүүрсэн 8/15/2014
123 Эрдэнэбүрэн Төхөөрөмж нэмж тавих 7/1/2014
Хөвсгөл 124 Алаг-Эрдэнэ Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Нопсан ХХК
125 Арбулаг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Сатилайт Повер ХХК
126 Баянзүрх Арбулаг Баянзүрх хооронд аянганд ниргүүлсэн 4 км кабель солино. 7/1/2014 Нопсан ХХК
127 Бүрэнтогтох Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
128 Галт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
129 Рашаант Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
130 Улаан-Уул Арбулаг Баянзүрх хооронд аянганд ниргүүлсэн 4 км кабель солино. 7/1/2014
131 Хатгал Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
132 Цагаан-Уул Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
133 Цагаан-Үүр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Комтех ХХК
134 Чандмань-Өндөр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
135 Эрдэнэбулган Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
Хэнтий 136 Галшир Баянцагаан сумтай холбогддог 8/15/2014 Лидернэт ХХК
137 Батноров Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Бэржин Уньт ХХК
138 Батширээт Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
139 Баян-Адарга Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
140 Баянмөнх  Баянмөнх суманд Хэрлэн гол орчим агаарын 4 км кабель хийнэ. 8/15/2014 Сатилайт Повер ХХК
141 Баянхутаг Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Геотрасс ХХК
142 Баян-Овоо Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
143 Биндэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Лидернэт ХХК
144 Бор-Өндөр  Баянмөнх суманд Хэрлэн гол орчим агаарын 4 км кабель хийнэ. 8/15/2014
145 Бэрх Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
146 Дархан Satellite power компани Дэлгэрхаан Баянмөнх хооронд агаарын 4 км кабель хийнэ. 6/19/2014 Сатилайт Повер ХХК
147 Дэлгэрхаан Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014
148 Норовлин Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Комтех ХХК
149 Өмнөдэлгэр Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014 Кареер Март ХХК
Дархан 150 Орхон Шилэн кабель ашиглалтанд орсон 6/19/2014

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ