Хаягдал усыг дахин ашиглана

img

Уул уурхай, цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн хаягдал усыг тариалангийн усалгаанд хэрэглэх техник, технологи дэлхийн олон улс оронд хэрэгжиж, үр дүнгээ өгсөөр удаж байна. Харин манай улсад хаягдал усыг дахин ашиглах оролдлого дөнгөж эхлэлийн шатандаа байна. Хүний ундны цэвэр усны нөөц багасч байгаа өнөө үед бороо цасны ус, хот суурины зам талбай, барилгын дээврээс гарсан ус,  уул уурхайн гүний шүүрэлтийн ус, усан цахилгаан станцын турбинээр дамжин гарсан ус зэргийг газар тариалангийн усалгаанд хэрэглэж байна.  Манай оронд одоогоор Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны цэвэрлэх байгууламжид механик цэвэрлэгээгээр цэвэрлэгдсэн усаар усалгаа хийдэг 70 га-гийн, Шивээ овоогийн нүүрсний уурхайн газрын гүний ус шүүрүүлэх байгууламжаас хаягдсан усаар усалгаа хийдэг 30 га-гийн услалтын системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгээр тус тус шинээр барьж ашиглаж байна. Монголд арав орчим усан цахилгаан станц зуны улиралд ажилладаг бөгөөд турбинээс гарсан усыг дахин ашиглахгүйгээр голын гольдролд нь хаяж байна.  Эдгээр усан цахилгаан станцыг түшиглэн усалгаатай тариалан эрхлэх боломж байгаа эсэх судалгааг 2012 онд хийхээр төлөвлөж байна. Мөн Дархан хотын төв цэвэрлэх байгууламжид механик ба биологийн цэвэрлэгээ хийгдэн Хараа голд нийлүүлэгдэж байгаа усаар усалгаа хийдэг 50 га-гийн услалтын системийг шинээр барих ажлын зураг төслийг ирэх онд захиалан хийлгүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гүний усны асуудлыг хөндөж байгаа нь тун зүйтэй хэрэг. Гэвч энд бас хэг зүйлийг огт дурсалгүй орхичихсон байна. Яагаад цахилгаан станцын үйл ажиллагаа нь гүний ус, агаарын бохирдол гэсэн тулгамдсан асуудлуудын учир шалтгаантай шууд хамааралтай мөртлөө энэ талаархи ямарч мэдээлэл дээр яригддаггүйг нь ойлгохгүй байна. Улаанбаатарын 3 цахилгаан станц өдөрт гүний усыг хэр хэмжээтэйгээр ашиглаж байгааг хичнээн хүн мэддэгийг нь мэдэхгүй юм. Турбин хөдөлгүүрийг ажиллуулах мөн шатаасан нүүрсний үнсийг зайлуулахын тулд 1 өдөрт 50000 тн гүний ус хэрэглэдэг. Энэ нь Улаанбаатарын нийт гэр хорооллын хэрэглэж буй гүний уснаас 3 дахин их гэсэн үг. Түүнчлэн цахилгаан станцаас гарч буй үнс нурамнаас хөрсөнд шингэх хэмжээлшгүй хортой бодис нь хар тугалга, мөнгөн ус юм. Цахилгаан станцын үнс нурам хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас ойролцоогоор 30 дахин том гээд боддоо. google-с газрын зурагнаас харахын бол тодорхой харагдана. түүнчлэн станцад нүүрс нөөцлөх газар байдаг нь сүхбаатарын талбайгаас 5 дахин том. тэр ч гэсэн гүний ус болон хөрсний бохирдолд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа. Монголын хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатарыг цаашид хүн амьдарч болохоор газар байлгая гэвэл гэр хороолол, уул уурхайг ярихын хажуугаар хот доторхи цахилгаан станцынбайгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн талаар ярихгүй байж яавч болохгүй. Гэр хорооллын жорлон, муу усны нүх гүний ус, хөрсийг бохирдуулж байгаа нь ойлгомжтой. Шийдэх арга нь ч амархан. Даанч манай төр засгаас гэр хороололд тулгамдаад байгаа асуудлыг зөвөөр шийдэхийн оронд ард түмний эмзэг байдлаар нь тохуурхан бизнес төдий юм санаачлаад түүнийг нь мэдээллийн хэрэгслүүд хөөргөж дэвэргээд байдаг нь харамсалтай. Ер нь бол гэр хорооллыг орон сууцтай адилхан боловсон 00 ашиглуулж тэгээд бохирдлыг цэвэршүүлэх төхөөрөмж, хоолой суурилуулан ашиглавал болох юм. Гэр хорооллын хүмүүс ч орон суучны хүмүүс ч адилхан монголын ард түмэн шүүдээ. Тиймээс хэрвээ орон сууцанд ус дамжуулах хоолой, боловсон 00 байгаа л бол гэр хороололд ч бас байх ёстой. Төрөөс ард иргэддээ адилхан амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Үүнийг ойлгоход хялбар болгох үүднээс нэг зүйлийг хэлье. Өнөөдөр Улаанбаатарт байгаа түүх соёлын өв, дурсгалт зүйлс эвдлэгдэн сүйтгэгдээд хэтэрхий өрөвдөлтэй дүр зурагтай болоод байна. Чойжин ламын музей, зайсан толгой гээд бүгд л төмөр бетонин барилгаар хавчигдсан газар болжээ. Эх зохиолч Нацагдоржийн хөшөөний ойролцоох газар ч хэдий нь зарагджээ. Иймэрхүү байдлаар түүх соёлын өвөө устгаад байвал эцэст нь монгол хүн өөрийгөө үгүй хийж байгаа хэрэг. Мэдээллийн хэрэгслүүд ард түмний нэгээхэн хэсэг болох гэр хорооллын хүмүүсийг яг л хөдөө хээрээс төөрч будилаад ирсэн мал адгуус мэтээр бүгд л гэр хорооллынхоны хариуцлага юм шиг муучилаад байхаар гэр хороолол гэж нэг хэсэг тусдаа эрх ашигтай хүмүүс орон сууцныхон гэж бас нэг хэсэг өөр эрх ашгийн төлөөх хүмүүс болж хувираад байна. Орон сууцанд цэвэр бохирын шугам байгаа л бол гэр хороололд ч байх ёстой. Төр ард түмнээ ялгаж гадүүрхалгүй яг адилхан амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой гэдэг талаас нь ярихгүй байгаа нь монгол хүмүүсийн дундын өмч, нийт түмний өв соёл гэж юу болох, түүнийгээ хэрхэн нэгдэж хамгаалах, ямар зүйлийг эсэргүүцэж, юуны талд зогсох ёстойгоо ард түмэн ойлгохгүйд хүргээд байна. 1960аад оны үед Америкид арьс өнгөөх ялгаварлах үзэл байсан ч тухайн үед ялгаварлагдан гадуурхагдаад байсан хар арьстнуудын гэрт ч халуун хүйтэн ус боловсон 00 хэрэглүүлж байсан. Учир нь энэ бол амьд хүний зайлшгүй хэрэгцээ бөгөөд ус агааргүй бол үхэхтэй адил гэсэн үг. Тиймээс л тэгтлээ гадуурхагдан үзэн ядуулж байсан хар арьстнуудад хүртэл төрөөс нь аятай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн хэрэг.
2011-12-20