ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хойшлуулав

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан юм. Гишүүдийн олонхийн саналаар Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг  дэмжсэнгүй.

өа

Дараагаар нь ЭЗХ-ийн сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.  ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг   ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

өа

УИХ-ын дарга уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхэд хугацаа алдахгүй, боломжтой гэж үзээд  хойшлууллаа. Ингээд Газрын тухай хуулийн төсөлд 10 орчим хуудас саналын томъёоллыг нэг бүрчлэн санал хураан хэлэлцэж эхэллээ.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ