Сандра Баллокийн гэрт нэвтэрсэн этгээдийг шүүж байна

img

Энэ сарын 8-нд Холливуудын нэрт жүжигчин Сандра Баллокийн Нью Йорк хотод байрлах гэр лүү нь үл таних этгээд зөвшөөрөлгүй нэвтэрч, амь насанд нь халдахыг оролдсон юм. Цагдаагийнхан дуудлагын дагуу ирж жүжигчиний гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн 36 настай Жошуа Корбеттаг баривчилсан. Тэрбээр баригдах үедээ 50 гаруй сум бүхий автомат буутай байжээ. Нью Йорк хотноо өнөөдөр Жошуа Корбеттагийн шүүх хурал болж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Шүүхээс түүнд бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, галт зэвсэгтэй явсан, бусдын амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгаж буй. Гэмт этгээд жүжигчин бүсгүйн гэр лүү зөвшөөрөлгүй нэвтэрсэндээ уучлалт хүсчээ. Тэрбээр “Би Сандра Баллокид маш их хайртай. Зүгээр л түүнийг хэрхэн унтдаг, унтах үедээ ямар унтлагын хувцас өмсдөгийг нь л харахыг хүссэн. Өөр санаагүй. Буутай явсан минь гэрт нохой байж болзошгүй гэж таамагласан” хэмээжээ.

Сандра Баллокийн өмгөөлөгч Канна Ловер “Жүжигчин шоконд орсон” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ