Касильяс: Хөгжөөн дэмжигчид өршөөнө гэж найдья
Дэлхийн аварга Испаний шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтондоо дараалан хожигдсоноор өрсөлдөөнөөс хасагдлаа. Испаний шигшээгийн ахлагч Икер Касильяс нөхцөл байдал ингэж эргэсэнд сэтгэгдлээ хэлжээ.
1
“Дэлхийн аваргад эхний хоёр тоглолтод хожигдвол ямар ч найдлагагүй болдог. Хөгжөөн дэмжигчид маань биднийг өршөөнө гэж найдья. Бид чадах бүхнээс хийснийг ойлгоосой. Гэлээ ч бид хожиж чадсангүй. Хожигдлын бурууг бид л үүрнэ. Энэ хүнд цохилтыг бид давах л ёстой болжээ. Гэхдээ одоо буруутанг хайх цаг биш. Шигшээд 30 давсан тоглогчид байна. Дасгалжуулагчид яаж өөрчлөхөө өөрөө л мэдэх учиртай. Шигшээдээ хийсэн сүүлийн тоглолт маань ч байж мэдэх юм. Бүх юм ингэж дуусах учиргүй. Дэлхийн аваргаа хожлоор өндөрлүүлнэ гэж найдаж байна” гэж Касильяс хэлсэн байна.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ