Феллаини: Бельги дэлхийн аварга болвол би үсээ хусуулна

img

Орчин цагийн хөлбөмбөгт хамгийн этгээд гэмээр үсний засалттай хөлбөмбөгч бол Маруан Феллаини билээ. Гэхдээ тэрбээр Бельгийн шигшээ нь дэлхийн аварга болвол алдартай буржгар бут шиг үсээ хусуулна гэж ам гарлаа.

1

Бельгийн шигшээ одоогоор Алжирыг эхний тоглолтдоо хожчихоод байгаа билээ. “Бельгийн шигшээ дэлхийн аварга болвол би толгойдоо ширхэг ч үс үлдээлгүй хусуулахад бэлэн” гэж Феллаини хэлсэн байна.

H хэсэгт Бельгийн шигшээ Орос, Өмнөд Солонгостой тоглох хуваарьтай байгаа.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ