Хожсон: Бид дахиад довтлох болно

img

Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон өнөө шөнө Уругвайн эсрэг тоглолтод баг нь довтолж тоглоно гэж хэлсэн байна. Хэдийгээр эхний тоглолтдоо Италид 2:1-ээр хожигдсон ч гэсэн Хожсоны баг хурдтай, авьяаслаг хөлбөмбөгчидтэй тул довтолж тоглохоор шийджээ.

1

“Итали шиг маш өндөр зэрэглэлийн баг хүртэл манай довтолгоонд чичирч буйг бид харсан. Тиймээс бид дахиад довтлох болно. Бид өөрсдөдөө байгаа бүх боломжоо ашиглахыг хичээнэ. Бид бөмбөг авмагцаа өрсөлдөгчдөө шууд аюул тарихаар тоглох хэрэгтэй. Өрсөлдөөнд үлдэхийн тулд бид үлдсэн хоёр тоглолтод хожих шаардлагатай. Манай багийнхан ч хожно гэдэгтээ итгэлтэй яваа” гэж Хожсон хэлсэн байна.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ