Монгол, Хятадын эрдэмтэд газарзүйн салбарт хамтарна

img

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Торгоны зам дагуух эдийн засгийн бүс нутгийн экологи, хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон байна. Тус хурлаар торгоны зам дагуух нутгийн тогтвортой хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг ярилцсан аж. Хуралд БНХАУ, Египет, Казакстан, Киргиз, Монгол, Непал, ОХУ, Пакистан, Тажик, Узбек, ХБНГУ, Энэтхэг зэрэг 12 улс орны 140 гаруй эрдэмтэн судлаач оролцож, 31 илтгэл хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцжээ.

z

Тус хуралд монгол улсыг төлөөлж ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал, доктор С.Энх-Амгалан оролцох, “Даяарчлалын үе дэх Монгол улсын нийгэм, экологийн системийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, Олон улсын бизнес өдөр тутмын сонин (International Business Daily)-д ярилцлага өгсөн байна. Энэ үеэр ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан ба байгалийн нөөцийг судлах хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Энэхүү гэрээг байгуулсанаар хоёр орны эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны мэдээ, материал солилцох, хамтарсан судалгаа хийх, хамтын бүтээл хэвлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа ажээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ