Баянголчууд “Шилэн данс”-ны тогтолцоонд шилжжээ

img


Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд Төрийн албыг нээлттэй, төсвийн ил тод байдлыг хангах үүднээс “Шилэн данс”-ны тогтолцоонд шилжих талаар яригдаж буй. Тэгвэл  Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төсвийн байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаа, түүний үр дүнг иргэдэд нээлттэй, ил тод болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шилэн данс”-ны өдөрлөгийг зохион байгуулдаг болжээ.

ds

Тус дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулдаг уг өдөрлөгийг өмнө нь IV дүгээр хороонд явуулсан бол хоёр дахь удаадаа VII дугаар хорооны “Иргэний танхимд” зохион байгуулсан аж. Өдөрлөгийн үеэр тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 96, 97 дугаар цэцэрлэг, ЭУЦ 78 дугаар сургууль болон “Эрхэм жаргалан” ӨЭМН-ийн дарга нар байгууллагынхаа “Шилэн данс”-ны мэдээллийг хорооны иргэддээ танилцуулсан байна.

q

Төсвийн байгууллагын санхүүгийн ил тод байдалд төр биш иргэд өөрсдөө илүү хяналт тавих боломжийг бүрдүүлж буй уг арга хэмжээг иргэд талархан хүлээн авч байгаа аж. Гурав дахь удаагийн өдөрлөг өчигдөр 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 15 дугаар цэцэрлэг, “Бичил манал”, “Итгэл-Угтах” ӨЭМН иргэдэд төсвийн мэдээллээ танилцуулжээ. Энэхүү өдөрлөг тус дүүргийн бүх хороодод ээлж дараатайгаар зохион байгуулагдах юм байна.

a

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ