ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга айлчилна

img

УИХ-ын  дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко энэ  сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилна. df ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга айлчлалынхаа хүрээнд Монгол УИХ-ын  дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Санамж бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын  дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нар хатагтай В.И.Матвиенкод бараалхана. df Түүнчлэн УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл дэх Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзах юм.   ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, УИХ-тай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын зэрэг Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүмүүс багтсан байна. УИХ-ын  дарга З.Энхболд энэ сарын 23-ны Даваа гарагийн 09.05 цагт хүндэт зочныг Эзэн Чингис хааны талбайд угтана. fg Валентина Ивановна Матвиенко 1949 онд Украинд төрсөн. 1972 онд Ленинградын Хими, эм зүйн дээд сургууль, 1985 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи, 1991 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат академийн Удирдах албан тушаалтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус төгсжээ.  Тэрбээр ажил хөдөлмөрийнхөө гарааг Залуучуудын байгууллагын ажилтнаас эхэлж, Ленинград хотын Петроград дүүргийн Комсомолын хорооны хэлтсийн даргаас хотын Комсомолын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга хүртэлх залуучуудын байгууллагын бүх шатны удирдах албан тушаалд ажиллаж байжээ. Улмаар намын ажилд шилжин 1984-1986 онуудад Ленинград хотын Красногвардейск дүүргийн Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1986-1989 онд Ленинград хотын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажилласан байна.  В.И.Матвиенко 1989 онд ЗХУ-ын Ардын депутатаар сонгогдож Эхчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлийг хамгаалах байнгын хорооны даргаар ажилласан бөгөөд 1991-1998 онуудад дипломат албанд шилжиж ЗХУ-аас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Элчин сайд, ОХУ-ын ГХЯ-ны Газрын захирал, ОХУ-аас Грек Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр 1998-2003 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчоор томилогдож, нийгмийн асуудлыг хариуцан ажиллажээ. fg Улмаар 2003 оны 3 дугаар сарын 19-нд ОХУ-ын Баруун-хойд холбооны тойрогт Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр, 2003 оны 10 дугаар сард Санкт-Петербург хотын Захирагчаар сонгогдсон бөгөөд 2006 онд уг албан тушаалд хоёр дахь удаагаа тохоон томилогдож ажиллажээ. В.И.Матвиенко 2011 оны 8 дугаар сард ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүнээр, мөн оны есдүгээр сард Холбооны Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. fg Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ