Балотелли: Бид Коста-Рикаг хожвол Хатан хаан намайг үнсэг

img

Английн шигшээ Уругвайд 2:1-ээр хожигдсоноор хэсгээсээ гарах маш бага магадлалтай үлдсэн. Италийн шигшээ Коста-Рика, Уругвайг дараалан хожоод, англичууд өөрсдөө мөн Коста-Рикаг хожиж байж л хэсгээсээ хоёроор гарах боломжтой болох юм. Энэ боломжийн талаар Италийн шигшээгийн довтлогч Марио Балотелли өгүүлсэн байна.

1

“Хэрвээ бид Коста-Рикагийн шигшээг хожвол Их Британий Хатан хаан намайг үнсэг. Мэдээж хацар дээр л дээ” гэж Балотелли твиттертээ бичжээ.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ