Порошенко Европын холбоонд нэгдэх өдрөө зарлав
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Ukraine TV”-ээр ард түмэн болон Оросын талыг баримтлагчдад хандаж Европын холбоонд нэгдэх өдрөө мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Энэ сарын 27-нд Украин Европын холбоонд нэгдэнэ. Энэ өдөр хүртэл Оросын талыг баримтлагчдад эзлэгдсэн Украины зүүн хязгаарын хэд хэдэн хотыг буцаан авах цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдье” гэж хэлжээ.
1
Харин “НАТО”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен хэлэхдээ “Энэ сарын 27-нд Украин Европын холбоонд нэгдэх болно. “НАТО” тэр үед Украины аюулгүй байдлыг бүрэн хангах болно” гэв.
“УДАР” нам тэргүүтэй 100 мянган иргэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Киев хотод Европын холбоонд нэгдэх асуудлыг Засгийн газраа дэмжихийг уриалж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тус эсэргүүцлийн жагсаал аажмаар газар авч Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас түлхэн унагааж, “УДАР” намынхан төр барьсан билээ.
Өнгөрсөн тавдугаар сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд “УДАР” намаас нэр дэвшсэн амттаны хаан хэмээн нэрлэгддэг Петр Порошенко ялалт байгуулсан юм. Порошенко ялалт байгуулсаныхаа дараа АНУ-ын тусламжтайгаар Европын холбоонд нэгдэхээ мэдэгдэж, ийнхүү ажил хэрэг болгохоор зэхэж буй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ